Зүүний Аянга, Төгс Хүчит Бурхан бол Эзэн Есүсийн хоёр дахь ирэлт мөн. Бурханы хонин сүрэг Бурханы дуу хоолойг сонсдог. Төгс Хүчит Бурханы үгсийг уншмагцаа та Бурхан илэрсэн болохыг харах болно! Ийш ороод үзэж буй үнэнийг хайгч бүхнийг бид баяртайгаар хүлээн авдаг.

Showing posts with label Кино клипүүд. Show all posts
Showing posts with label Кино клипүүд. Show all posts

6/02/2019

Киноны онцлох хэсэг: Христэд итгэгчид үнэнч хүн болсноор Бурханы ерөөлийг хүртдэг (Монгол хэлээр)


  “Үнэнээр Би та нарт хэлье, та нар өөрчлөгдөж, жаахан хүүхдүүдтэй адил болохгүй бол тэнгэрийн хаанчлалд орохгүй.” (Матай 18: 3) гэж Эзэн Есүс хэлжээ. Христэд итгэгч Чэн Нуо бол эмч юм. Амьдралдаа тэрээр Эзэний үгийн дагуу үнэнч шударга хүн байхаар шамддаг. Нэг удаа, өвчтөний эмчилгээний талаарх маргааны үеэр тэр, нас барсан өвчтөний гэр бүлийн гишүүдэд эмнэлгийн алдааг шударгаар илчилнэ. Энэ нь эргээд эмнэлгийн нэр хүндэд нөлөөлж, мэргэжлийн алдаа гаргасан гэх үндэслэлээр эмнэлэг түүнийг ажлаас нь халжээ. Түүний “муу түүх” нь шинэ ажил хайх явцдаа ахин дахин татгалзсан хариу сонсоход хүргэдэг. Тэрээр өөртэйгөө ширүүн тэмцэнэ: Үнэнийг хэлэх нь ажилд орж чадахгүй байгаагийнх нь шалтгаан болж байгаа боловч үнэнийг хэлэхгүй байх нь Бурханы үгийг зөрчдөг... Хэрхэн Эзэний үгийг дагаж, үнэнч шударга хүн болох ёстой вэ? Эрж хайснаар дамжуулан тэр эцэст нь үнэнийг хэрэгжүүлж, үнэнч хүн байх замыг олж, тэгэх зуураа Бурханы ерөөлийг санаандгүй хүлээн авдаг...

6/01/2019

“Тэнгэрийн хаанчлалын хүмүүс” киноны клип (2)


  Эзэн Есүс, “Үнэнээр Би та нарт хэлье, та нар өөрчлөгдөж, жаахан хүүхдүүдтэй адил болохгүй бол тэнгэрийн хаанчлалд орохгүй.” (Матай 18: 3) гэж хэлсэн. Христэд итгэгч Чэн Нуо үнэнч хүн байхаар эрж хайхаа хэзээ ч больдоггүй. Бурханы ажлыг хэдэн жил туулсны дараа худлаа ярих нь багасаж, үүрийн гэгээнээс үдшийн бүрий болтол чуулганы төлөө ажиллаж, зовж, өөрийгөө зарлагадаж байлаа. Тэрээр өөрийгөө Бурханы хүсэлд нийцдэг үнэнч хүн гэж бодно. Харин нөхөр нь золгүй ослоос болж ноцтой бэртэхэд Бурханы талаарх буруу ойлголт, гомдол түүний зүрх сэтгэлд ихсэж эхэлсэн бөгөөд үүргээ биелүүлэх хүсэлгүй болжээ. Бурхан өөрийг нь туршиж, илчилснээр дамжуулан Чэн Нуо Бурханы үгийг уншиж, өөрийгөө эргэцүүлэв. Итгэгч болсноосоо хойш худал ярих нь багассан хэдий ч зальжин байдал, ов мэх зүрх сэтгэл дотор нь байсаар байсан бөгөөд өөрийгөө Бурханы төлөө зарлагадах нь Бурхантай наймаа хийж, ерөөл, шагнал эрж хайж байсан хэрэг байжээ гэдгийг тэр харна; түүний аминчхан, зальжин сатанлаг зан чанар гүн үндэслэсэн хэвээр байсан ба тэрээр Бурханд таалагдах үнэнч хүн биш байлаа. Үнэнийг эрж хайснаар дамжуулан хожим нь тэр зальжин уг чанараа ойлгосон бөгөөд үнэнч хүн, мөн Бурханы хаанчлалын ард болох замыг олдог...

2/13/2019

Бурхан л хүн төрөлхтнийг аварч зовлон шаналлаас биднийг чөлөөлж чадна (Монгол хэлээр)


  Христийн сүмийн гэр бүлийн кино “Миний гэр хаана байна вэ” киноны хэсэг: Бурхан л хүн төрөлхтнийг аварч зовлон шаналлаас биднийг чөлөөлж чадна

  Яагаад хүний амьдралд зовлон байдаг юм бэ? Олон хүн үүнтэй тэмцдэг ч хариултыг нь олж байсан удаагүй. Вэня болон түүний гэр бүл урьдаас таамаглаагүй нөхцөл байдлын өөрчлөлттэй нүүр тулж, хүмүүсийн харилцааны таагүй байдлыг бүрэн амсана. Эцэст нь тэд Төгс Хүчит Бурханы үгээс хүний амьдралын зовлон шаналлын уг үндсийг олж, зовлон шаналлаасаа хэрхэн салж, жинхэнэ аз жаргалд хэрхэн хүрэх тухай ойлгож авдаг. "Миний гэр хаана байна вэ" хэмээх Христийн киноны "Бурхан л хүн төрөлхтнийг аварч зовлон шаналлаас биднийг чөлөөлж чадна" гэх энэхүү гайхалтай хэсэг асуултын хариуг олоход танд тусална. 

1/26/2019

Киноны клип: Пастор, ахлагч нар Эзэний эргэн ирэлтэд хэрхэн ханддаг тухай (Монгол хэлээр)


Киноны клип: Пастор, ахлагч нар Эзэний эргэн ирэлтэд хэрхэн ханддаг тухай (Монгол хэлээр)

Эзэн эцсийн өдрүүдэд эргэн ирж, олон үнэнийг айлдаж, шүүлтийн ажил хийсэн. Пастор, ахлагч нар Эзэнд үйлчилдэг, Библийг маш сайн мэддэг ба үүнийг бусдад дандаа тайлбарладаг тул Эзэний ирэлтийг танин мэдэж, Түүнийг угтахад итгэгчдийг хөтлөх чадвартай байх ёстой гэж хэлэх нь үндэслэлтэй байх учиртай. Гэтэл энэ пастор, ахлагч нар үнэндээ Эзэний эргэн ирэлтэд хэрхэн ханддаг вэ? 

“Сайн мэдээний элч” киноны клип: Христ бол бие махбодтой болсон Бурхан юм (Монгол хэлээр)



Сайн мэдээний элч” киноны клип: Христ бол бие махбодтой болсон Бурхан юм  (Монгол хэлээр)

Сүүлийн хоёр мянган жилийн турш, Эзэнд итгэгчид хэдийгээр Эзэн Есүс бол Христ, Тэр бол бие махбодтой болсон Бурхан гэдгийг мэдэж байсан боловч Бурхан бие махбодтой болох нь үнэндээ юу болох тухай болон бие махбодтой болсон Бурханыг хэрхэн мэдэх ёстой вэ гэдэгтэй холбоотой үнэний нууцыг ойлгож чадаагүй юм. Ийм учраас эцсийн өдрүүдэд Төгс Хүчит Бурхан шүүлтийн ажлаа хийхээр махбод болох үед зарим хүн Түүнийг жирийн л нэг хүн мэт үзэж, Төгс Хүчит Бурханы эцсийн өдрүүдийн ажлыг хүлээн зөвшөөрөхөөс татгалзсан. Ийм маягаар хүмүүс Бурханы эцсийн өдрүүдийн авралыг алдах тун магадлалтай. Бие махбодтой болохын үнэнийг ойлгох нь Эзэний эргэн ирэлтийг угтан авахад шийдвэрлэх чухал гэдэг нь илэрхий юм. 

1/25/2019

“Сайн мэдээний элч” киноны клип: Эзэнийг цовдлогдох үед авралын ажил дууссан уу? (Монгол хэлээр)


Эзэнийг цовдлогдох үед авралын ажил дууссан уу?  

Шашин дахь олон хүн ингэж боддог: “Эзэн Есүс загалмай дээр ‘Гүйцэлдлээ’ гэж хэлсэн нь хүн төрөлхтнийг аврах Бурханы ажил дууссан гэдгийг баталдаг. Зүгээр л Эзэнд итгэснээр бид нүглээ уучлуулж, итгэлээр зөвтгөгдөж, нигүүлслээр аврагддаг. Эзэн ирэх үедээ биднийг тэнгэрийн хаанчлал руу шууд аваачна. Тэр илүү их авралын ажил хийх боломжгүй.” Ийм үзэл бодол Бурханы ажлын баримтуудтай нийцдэг үү? 

1/22/2019

Киноны хэсэг: Хүний хэлсэн, үнэнтэй нийцэлтэй үг нь үнэнийг төлөөлж чадах уу? (Монгол хэлээр)


Хүний хэлсэн, үнэнтэй нийцэлтэй үг нь үнэнийг төлөөлж чадах уу? 

Бурхан бол үнэн, зам, амь. Зөвхөн Бурхан л үнэний мөн чанарыг эзэмшдэг. Бурхан Өөрөө үнэн. Гэхдээ, Бурханы ашигладаг эсвэл Ариун Сүнсний ажилтай хүмүүсийн хэлсэн, үнэнтэй нийцэлтэй үгийг үнэн гэж үздэг олон хүн шашны ертөнцөд байдаг. Агуу, алдартай сүнслэг хүмүүсийн өөрсдийн үзэл, төсөөлөлд үндэслэн тайлбарласан муу сургаал, төөрөгдлийг ч үнэн гэж авч үздэг. Үр дүнд нь тэд хүмүүст хууртаж, урхидуулдаг бөгөөд Бурханыг эсэргүүцэж, Түүнээс урвадаг хүмүүс болдог. Тэгвэл үнэн хэрэгтээ үнэн гэж юу вэ? Бурханы ашигладаг хүмүүс болон Ариун Сүнсний ажилтай хүмүүсийн хэлсэн, үнэнтэй нийцэлтэй үгэнд хандах зөв арга зам юу вэ?


Бурханы ашигладаг хүмүүсийн ажил болон шашны удирдагчдын ажлыг ялган салгах нь


Бурханы ашигладаг хүмүүсийн ажил болон шашны удирдагчдын ажлыг ялган салгах нь

Шашны ертөнцөд олон хүн, авьяас, чадвартай пасторууд, ахлагчдын гүйцэтгэдэг ажлыг Бурханы ашигладаг хүмүүсийн ажил гэж авч үздэг бөгөөд тэднийг сохроор шүтэж, дагадаг. Тэд Бурханд олон жил итгэсний дараа үнэний талаарх өчүүхэн төдий ч ойлголтгүй, мөн амь зан чанар нь огт өөрчлөгдөхгүй байх хэмжээнд хүртэл шашны Фарисайчуудын тайлбарладаг библийн мэдлэг, теологийн онол, хүний үзэл болон төсөөлөлтэй нийцдэг тэрс үзэл, төөрөгдөлд хууртаж, хянуулдаг. Тэд Бурханыг эсэргүүцдэг Фарисайчуудын замаар өөрийн эрхгүй алхдаг. Тэгвэл Бурханы ашигладаг хүмүүс болон шашны удирдагчид, алдартай хүмүүсийн ажлын хоорондох жинхэнэ ялгаа юу вэ?

Киноны хэсэг: Бурханы ажил болон хүний ажлыг хооронд нь хэрхэн ялгах вэ (Монгол хэлээр)


Бурханы ажил болон хүний ажлыг хооронд нь хэрхэн ялгах вэ 

Бурханы ажлыг хүний ажлаас ялгаж чаддаггүй олон хүн шашны ертөнцөд байдаг. Өөрсдийн шүтэж, хүндэлдэг хүмүүсийн гүйцэтгэж буй ажлыг олон хүн Бурханы ажил хэмээн авч үздэг боловч бие махбодтой болсон Бурханы гүйцэтгэдэг ажлыг хүний хийсэн ажил гэж үздэг. Энэ нь Бурханы зан чанарыг уурлуулдаг, тэд Түүнд итгэдэг мөртлөө Бурханыг эсэргүүцэж, доромжилж байгаа ба энэ нь тэднийг Бурханы дайсан болгодог гэдгийг тэд мэддэггүй. Тэгвэл Бурханы ажил болон хүний ажлын хоорондох бодит ялгаа юу вэ? Бие махбодтой болсон Бурхан болон Бурханаар ашиглагддаг хүмүүсийн хоорондох бодит ялгаа юу вэ?

1/21/2019

Киноны хэсэг: Эцсийн өдрүүд дэх Бурханы шүүлтийн ажил бүлэг ялагчдыг бий болгосон (Монгол хэлээр)


Киноны хэсэг: Эцсийн өдрүүд дэх Бурханы шүүлтийн ажил бүлэг ялагчдыг бий болгосон (Монгол хэлээр)

Илчлэлийн номонд ийнхүү зөгнөсөн, “Филаделфи дахь чуулганы тэнгэрэлчид бичигтүн ... Миний тэвчээрийн үгийг чи сахьсан учраас Би бас чамайг сорилтын цагаас буюу газар дээр суурьшигчдыг сорихын тулд бүх дэлхий дээр ирэх тэр цагаас хамгаалах болно. Харагтун, Би хурдан очно: хэнд ч титмээ алдахгүйн тулд өөртөө байгааг бат сахь. Ялагчийг Би Өөрийн Бурханы сүмдээ багана болгоно, тэр цаашид тэндээс гарахгүй: …” (Илчлэл 3: 7,10-12). Гай гамшгийн өмнө бүлэг ялагчдыг бүрэн төгс болгоно гэж Илчлэлийн номонд зөгнөдөг. Ялагчдыг төгс болгох энэ ажил нь Бурханы ажил юм. Энэ нь хүний хийж чадах зүйл мөн үү? Эцсийн өдрүүд дэх Өөрийн ажлаараа Бурхан яаж энэ бүлэг ялагчдыг төгс болгодог вэ?

Санал болгож буй видео: 
Сайн мэдээний кино “Сэхээрэл” киноны клип: Эцсийн өдрүүд дэх Бурханы шүүлтийн ажил эхэллээ 

Бие махбодтой болсон Бурхан болон Бурханы ашигладаг хүмүүсийн хоорондох үндсэн ялгаа юу вэ?


Бие махбодтой болсон Бурхан болон Бурханы ашигладаг хүмүүсийн хоорондох үндсэн ялгаа юу вэ? 

Бурхан хэлэхдээ, “Бурханы үгийг хүний үг мэтээр ярьж болохгүй, тэр ч бүү хэл хүний үгийг Бурханы үг мэт ярьж болохгүй. Бурханаар ашиглагдаж буй хүн нь бие махбод болсон Бурхан биш, бие махбод болсон Бурхан нь Бурханаар ашиглагдаж буй хүн биш; энд мөн чанарын ялгаа бий.” (“Үг нь махбодоор илэрсэн” номоос) гэжээ. Бурхан хүн төрөлхтнийг золин аварч, аврах ажлаа хийхээр хоёр удаа махбод болсон бөгөөд хоёр тохиолдолд хоёуланд нь бие махбодтой болсон Бурханы ажилтай хамтран ажиллуулахаар Бурханы ашигласан зарим хүмүүс байсан. Бие махбодтой болсон Бурхан болон Бурханы ашигладаг хүмүүсийн аль аль нь хэвийн хүн чанартай, Ариун Сүнсний ажилтай байдаг, гэхдээ тэдний мөн чанар нь яг яаж ялгардаг вэ? Бие махбодтой болсон Бурханыг бид яаж мэдэх ёстой вэ? Энэ богино видео хариултуудыг нь илчилнэ.


Киноны хэсэг: Төөрөгдлийг ил болгох нь “Ариун Сүнс оршиж, хоёр сүнс холилдох нь” (Монгол хэлээр)


Киноны хэсэг: Төөрөгдлийг ил болгох нь “Ариун Сүнс оршиж, хоёр сүнс холилдох нь” (Монгол хэлээр)

Бие махбодтой болсон Эзэн Есүс Өөрийн цовдлолын дараа амилах үедээ амь-өгөгч Сүнс болсон гэж зарим хүн боддог. Тэгснээр амь-өгөгч Сүнс бидний дотор оршиж, бидний сүнстэй холилдож, хоёр сүнс нэг болох болно. Тийнхүү бид эцэстээ Бурхан болно. Энэ үзэл санаа хүчинтэй юу? Үнэндээ Ариун Сүнсний мөн чанар өөрчлөгдөшгүй, тэгвэл Тэр яаж амь-өгөгч Сүнс болж чадах юм бэ? Ариун Сүнс зөвхөн хүнийг аврах ажлыг гүйцэтгэдэг, тэгвэл Тэр яаж хүний амь болон бидний дотор оршиж чадах юм бэ?


Киноны хэсэг: Хэрвээ хүн Бурханы дүр төрхийг амьдран харуулбал Бурхан болж чадах уу? (Монгол хэлээр)


  Хэрвээ хүн Бурханы дүр төрхийг амьдран харуулбал Бурхан болж чадах уу? (Монгол хэлээр)
  
  “Хүнийг өөрсөдтэйгээ адилаар, өөрсдийн дүр төрхөөр бүтээцгээе” гэж Библид байдаг болохоор хүн Бурханы дүр төрхтэй тул Бурхан болж болно гэж итгэдэг цөөн тооны хүмүүс шашны ертөнцөд байдаг. Гэхдээ ихэнх хүмүүс энэ асуултыг ялган салгаж чаддаггүй. Хүний амьдран харуулсан Бурханы дүр төрхтэй харьцуулсан Бурханы анхдагч дүр төрхийн талаар та юу гэж бодож байна вэ? Энэ хоёрын хоорондох ялгаа юу вэ? 

Сайн мэдээний Кино “Аюул дунд өргөгдсөн нь”киноны хэсэг: “Бурхан-хүн Онолын”төөрөгдлийг ил болгох нь (Монгол хэлээр)


Сайн мэдээний Кино “Аюул дунд өргөгдсөн нь”киноны хэсэг: “Бурхан-хүн Онолын”төөрөгдлийг ил болгох нь (Монгол хэлээр)
  
Шашны ертөнцөд, Бурхан хүн болсон, хүн Бурхан болж болно гэж итгэдэг зарим урсгал байдаг. Энэ онол нь хүнийг бүтээх үеийн Бурханы санаа зорилготой нийцдэг үү? Төгс Хүчит Бурхан, “Эцсийн эцэст Бурхан бол Бурхан, хүн бол хүн. Бурханд Бурханы мөн чанар байдаг ба хүнд хүний мөн чанар байдаг” (“Үг нь махбодоор илэрсэн” номоос) гэж хэлдэг. Бурхан бол Бүтээгч. Хүмүүсийн хувьд, бид зөвхөн бүтээгдсэн зүйлс. Бид хүний мөн чанар болон Бурханы мөн чанарыг эн тэнцүү дурдаж болохгүй, тэгвэл хүн яаж Бурхан болж чадах юм бэ? 

1/20/2019

“Библийн тухай нууцыг задлах нь” киноны хэсэг: Библиэс холдсон ч гэсэн бид амийг олж авч чадах уу?


“Библийн тухай нууцыг задлах нь” киноны хэсэг: Библиэс холдсон ч гэсэн бид амийг олж авч чадах уу?

Хэрвээ Библиэс холдвол тэднийг итгэгч гэж нэрлэж болохгүй ба зөвхөн Библийг баримталснаар л тэд амийг олж авч, тэнгэрийн хаанчлалд орж чадна гэж пастор болон ахлагч нар хүмүүст дандаа сургадаг. Тэгвэл хэрвээ бид Библиэс холдвол үнэхээр амийг олж авч чадахгүй юу? Библи бидэнд амь өгдөг үү, эсвэл Бурхан бидэнд амь өгдөг үү? Эзэн Есүс ийнхүү хэлжээ, “Бичвэрүүдийг хай. Чи тэдгээрт чиний мөнхийн амь бий гэж боддог: Мөн тэрээр нь Намайг гэрчилдэг юм. Түүнчлэн чамайг амьтай болгож чадах Над дээр чи ирдэггүй” (Иохан 5: 39-40). Төгс Хүчит Бурхан, “Хэн ч Библийн бодит байдлыг мэдэхгүй: энэ нь Бурханы ажлын түүхэн бичлэг буюу Бурханы ажлын өмнөх хоёр үе шатны гэрээнээс өөр юу ч биш бөгөөд Бурханы ажлын зорилгын талаарх ямар ч ойлголтыг чамд өгдөггүй” (“Үг нь махбодоор илэрсэн” номоос) гэж хэлдэг. Тиймээс амийн эх сурвалж Библид биш, Христэд байдаг. Зөвхөн Христ л амийн эх сурвалж бөгөөд Тэр бол Библийн Эзэн билээ. Библийн талаар шинэхэн ойлголт олж авахад энэ видео танд туслах болно! 

1/19/2019

“Библийн тухай нууцыг задлах нь” киноны хэсэг: Библи дотор яагаад алдаа байдаг билээ?(Монгол хэлээр)


“Библийн тухай нууцыг задлах нь” киноны хэсэг: Библи дотор яагаад алдаа байдаг билээ? (Монгол хэлээр)

Библи бүхэлдээ Бурханы онгодыг хүртсэн, энэ нь бүхэлдээ Ариун Сүнснээс ирсэн бөгөөд нэг ч үг нь алдаа мадагтай биш гэж олон хүн итгэдэг. Ийм төрлийн үзэл бодол баримтуудтай нийцдэг үү? Библийг 40 гаруй зохиолч бичсэн, үүний агуулгуудыг хүн тэмдэглэж, эмхэтгэсэн бөгөөд Ариун Сүнс шууд илчлээгүй. Хүн үүнийг тэмдэглэж, эмхэтгэсэн болохоор хүний санаа болон алдаа орохоос зайлсхийхэд хэцүү байв. 

“Библийн тухай нууцыг задлах нь” киноны хэсэг: Библи үнэхээр бүхэлдээ Бурханы онгодыг хүртсэн үү?


“Библийн тухай нууцыг задлах нь” киноны хэсэг: Библи үнэхээр бүхэлдээ Бурханы онгодыг хүртсэн үү?

Шашны ертөнц дэх ихэнх хүмүүс, “бүх судар Бурханы онгодыг хүртсэн” бөгөөд Библид байгаа бүхэн бол Бурханы үг гэж итгэдэг. Ийм төрлийн мэдэгдэл нь баримтуудтай нийцдэг үү? Библи бол ердөө Бурханы гэрчлэл, Бурханы ажлын тэмдэглэл бөгөөд бүхэлдээ Бурханы айлдваруудаас бүрдээгүй. Библийн дотроос зөвхөн Ехова Бурханы айлдсан үгс, Эзэн Есүсийн үгс, Илчлэлийн зөгнөлүүд, эш үзүүлэгчдэд Бурханы онгодоор өгөгдсөн үгс л Бурханы үг юм. Түүнээс өөр, үлдсэн хэсгийн ихэнх нь түүхэн тэмдэглэл болон хүний туршлагын тухай гэрчлэлүүд юм. Хэрвээ та Библийн жинхэнэ дотоод түүхийг мэдэхийг хүсвэл энэ видеог үзнэ үү! 

Киноны хэсэг: Ямар ч хүн зөгнөлд нэмж болохгүй гэж Илчлэл номд өгүүлсэн нь юу гэсэн утгатай вэ?


Киноны хэсэг: Ямар ч хүн зөгнөлд нэмж болохгүй гэж Илчлэл номд өгүүлсэн нь юу гэсэн утгатай вэ?

Илчлэлийн 22-р бүлгийн 18-р ишлэлд: “Учир нь энэ номын зөгнөлийн үгийг сонсдог хүн бүхэнд би гэрчилж байна, Хэрвээ хэн нэгэн хүн эдгээр зүйл дээр нэмэх аваас Бурхан энэ номонд бичигдсэн гамшгуудыг түүн дээр нэмэх болно” гэдэг. Та эдгээр үгний жинхэнэ утгыг мэдэхийг хүсэж байна уу? Энэ видео танд хариултыг нь харуулна. 

1/18/2019

Ил боллоо: Бурхан болон Библийн хоорондох харилцаа


Ил боллоо: Бурхан болон Библийн хоорондох харилцаа

Бурханы бүх үг болон ажил Библи дотор байдаг, Библи дэх Бурханы аврал нь бүрэн гүйцэд бөгөөд хүмүүс Эзэнд итгэх итгэлээ Библи дээр үндэслэж, Библиэс зуурч байгаа цагт тэд өргөгдөж, тэнгэрийн хаанчлалд орж чадна гэж шашны ертөнц дэх пасторууд, ахлагч нар итгэдэг. Баримтууд үнэхээр ийм байдаг гэж үү? Бурхан биднийг аврахаар ажиллаж чадах уу, эсвэл Библи үү? Бурхан үнэнийг илэрхийлж чадах уу, эсвэл Библи үү? Илүү ихийг мэдэхийн тулд энэ видеог үзнэ үү! 

Танд таалагдаж магадгүй:
“Хэн миний Эзэн бэ” кино клип: Бурхан ба Библийн хоорондын харилцаа юу вэ? 
 Христийн сүмийн кино “Библи ба Бурхан” Бурхан ба Библийн хоорондын харилцаа юу вэ? 

Ил боллоо: Библид байдгаас гадна Бурханы ямар нэгэн үг болон ажил байдаг уу?


Ил боллоо: Библид байдгаас гадна Бурханы ямар нэгэн үг болон ажил байдаг уу? (Монгол хэлээр)

Шашны ертөнцийн пасторууд болон ахлагчид ихэвчлэн, Библийн гадна Бурханы ямар ч үг болон ажил байхгүй, иймээс Библиэс хэтрэн гарах нь тэрс үзэл гэж хүмүүст заадаг. Энэ санаа нь судалгаа шинжилгээг давж чадах уу? Энэ нь Бурханы ажлын бодит байдалтай нийцэх үү? Нигүүлслийн эрин үед Эзэн Есүсийн хийсэн золин авралын ажил нь Хуучин Гэрээнд ердөө тэмдэглэгдээгүй ба Хуучин Гэрээнээс давж гардаг. Хэрвээ Библиэс хэтрэн гарах нь тэрс үзэл юм бол бид ч бас Эзэний ажлыг яллаж байгаа юм биш үү? Тэгвэл Библид байгаагаас өөр Бурханы ямар нэгэн үг эсвэл ажил байдаг уу, үгүй юү? Энэ видео танд хариултыг нь илчлэх болно.

  Санал болгож буй видео: 
  “Яасан сайхан дуу хоолой вэ” киноны клип: Библиэс гадуур Бурханы үг, ажил байхгүй юу?